Binder, Khentii
From Wikipedia, the free encyclopedia
Binder (Mongolian: Биндэр) is a sum (district) of Khentii Province in eastern Mongolia.
|
-
- Биндэр сумын товч танилцуулга
Хэнтий аймгийн Биндэр сум бол Хамаг Монголын Ханлиг - Чингис Хааны голомт, Их Монгол Улсын Тулгар Тєрийн тоонот нутаг хэмээн тvvхийн сурвалж бичгvvд, эрдэмтэн судлаачдын бvтээлvvдэд тэмдэглэгдсээр ирсэн газар билээ. Анх 1680-аад оны vед бие даасан засаг захиргааны нэгж болон Халхын Сэцэн Хан аймгийн Хєвчийн Жонон Вангийн Хошуу гэж бvрэлдэн тогтсон гэж vздэг. Тэр vедээ энэ хошуу нь Онон, Хурх, Эг, Барх, Угалзар Тэнгилэг, Уужим, Жавхлант, Урт Гурван Манхаадай зэрэг уудам нутгийг хамарч, Сэцэн Хан аймгийн 25 хошууны 16-тай нь хил залган, хvн амынхаа тоогоор аймагтаа томоохонд тооцогдож байжээ.
Олноо єргєгдсєн Монгол Улсын 12 дугаар оны євлийн эхэн сарын 27-ны єдєр буюу аргын тооллын 1923 онд Ардын нам, засгийн газраас тус сумыг Хан Хэнтий Уул аймгийн шадар сайд Эрдэнэ Дайчин Жонон засаг дарга, хошой Чин Ван Цогбадрахын хошуу хэмээн нэрийдэж байв. Мєн ондоо Ардын засгийн газраас гаргасан тогтоолууд, нутгийн захиргааны дvрмийн дагуу аймаг хошуу, нутгийн захиргааг шинэчлэн Хєвчийн Жонон Вангийн хошууг Хан Хэнтий уулын аймгийн Биндэръяа хан уулын хошуу хэмээн нэрлэж, хошууны тєвийг Онон Хурхын бэлчирт тєвлєрvvлсэн ажээ. 1931 онд хошуудыг татан буулгаж, оронд нь сумдыг бие даалган томруулахад Биндэръяа сум хэвээр зохион байгуулагджээ.
Эдvгээ Биндэр сум 536,6 мянган га газар нутагтай, Монгол улсын хилийн хойд хэсэгт Хэнтийн нурууны зvvн салбар уулсын євєр, ойт хээрийн бvсийн vзэсгэлэнт сайхан байгаль бvхий єргєн уудам нутгийг хамарч, Оросын Холбооны Улсын Чита муж, Хэнтий аймгийнхаа Дадал, Баян-Адарга, Батноров, Хэрлэн, Ємнєдэлгэр, Батширээт сумдтай хил залган орших бєгєєд, сумын тєв нь нийслэл Улаанбаатар хотоос 406 км, аймгийн тєв Єндєрхаан хотоос 180 км алслагдсан томоохон суурин болжээ. Биндэр сумын нутаг далайн тvвшнээс дээш дунджаар 1049 м єргєгдсєн, жилийн дундаж агаарын температур нь – 2,2oС, хvйтний улирлын дундаж температур -23oС, дулааны улирлын дундаж температур +18oС байдаг. Нутгийн хойт хэсэг нь шилмvvст ойгоор хучигдсан уулсын, ємнєд хэсэг нь ойт хээрийн бvсэд хамаарагдана. Тус сумын нутаг дэвсгэрээр Номхон далайн ай савд багтах уулын тvргэн урсгалт Онон, Хурх, Балж, Хємєл, Шvvс зэрэг том жижиг 30 гаруй гол горхи урсах бєгєєд Цэгээн, Булан, Холбоо, Цэмбэл, Цагаан зэрэг 20 шахам нуур цєєрємтэй. Биндэръяа нутгийн ой хээрийн бvс нь амьтан ургамлын тєрлєєр баялаг, онгон зэрлэг, тэнцвэрт байдлаа хадгалснаараа гайхамшигтай. Хуш, хар мод, нарс, хус, улиас, гацуур, жодоо модод, хvн ардын хvнсэндээ хэрэглэдэг зэрлэг vрэл, мойл, улаалзгана, vхрийн нvд, гvзээлзгэнэ, нэрс, долоогоно зэрэг жимс, жимсгэнэ, гогод, мангир, сонгино, таана, хємєл, тєрєл бvрийн мєєг элбэг ургана. Ой тайга, тал хээрийн бvсvvдэд баавгай, буга, хандгай, гахай, шилvvс, хvдэр, булга, зээх, vен, солонго, бор гєрєєс, цагаан зээр, vнэг, чоно, хярс, мануул, дорго, тарвага, чандага зэрэг ан амьтан, хур, сойр, хєтvv, ятуу, галуу, нугас зэрэг агнуурын шувууд байнга болон нvvдэллэн ирж амьдардаг юм. Гол мєрєнд нь тул, зэвэг, цурахй, гутаар гэх мэтийн олон тєрлийн агнуурын загастай. Газар шороон дор нь алт, нvvрс, шохойн чулуу, барилгын тєрєл бvрийн материалын тvvхий эд, ашигт малтмалаар баян нутаг билээ.
Одоогийн байдлаар манай сум мянга гаруй єрхийн халх, буриад, хамниган, сонгоол зэрэг vндэстэн ястнаас голчлон бvрдэх 3500 гаруй хvн амтай, vvнээс малчин, ардын аж ахуйтан 700 гаруй єрх 73,6 мянган толгой малтай болжээ. Тус суманд тєсвийн болон хувийн хэвшлийн 30 гаруй аж ахуйн нэгж vйл ажиллагаа явуулж байдгаас 80 гаруй жилийн тvvхтэй арван жилийн дунд сургууль, 76 жилийн тvvхтэй сумын хvн эмнэлгийг онцгойлон дурдах хэрэгтэй юм. Мєн 75 хvvхэдтэй цэцэрлэг, 300 гаруй хvний суудалтай соёлын тєв, холбооны салбар, ус цаг уурын єртєє, цагдаагийн тасаг зэрэг тєрийн vйлчилгээний байгууллагууд, “ХААН” болон “ХАС” банкны салбарууд, тєрийн ємчит болон хувийн хэвшлийн бизнесийн олон байгууллагууд ард тvмэндээ ажил vйлчилгээгээ vзvvлж байна. Тэдний заримаас дурдвал: 80 гаруй жилийн тvvхтэй “Биндэр- Ой” тєрийн ємчийн vйлдвэрийн газар, 900 гаруй га эргэлтийн талбай бvхий vр тарианы “Амжилт” ХХК, “Ход Мандал”, “Цагаан Нуга”, “Дэлvvн Нуур”, “Балжхай”, “Наран Хул”, “Ган Сумч” компаниуд, Балжхай компанийн “Жамуха анд” жуулчны бааз, мєн “Богол” жуулчны баазууд амжилттай ажиллаж, зах зээл дээр єєрийн байрыг эзлэн суурьшаад байгаа билээ.
2005 оноос манай сум Монгол улсын эрчим хvчний нэгдсэн системд холбогдсон нь цаашдын хєгжил дэвшилд бодитой тvлхэц болж байна. Биндэръяа нутаг маань vе vеийн алдартан гавьяатан, тєр улсынхаа нэрт зvтгэлтнvvдийн єлгий билээ. Дашийн Бямбасvрэн (Монгол улсын Ерєнхий сайд агсан, Дэлхийн Монголчуудын Холбооны ерєнхийлєгч, доктор), Цэрэнгийн Гvрбадам (нийгэм тєрийн зvтгэлтэн, элчин сайд, шинжлэх ухааны доктор), хєдєєгийн Пэрлээ хэмээн алдаршсан Дамдины Пэрлээ (эрдэмтэн зохиолч, тvvхч, археологич), Цэвэгжавын Пvрэвдорж (Монгол Улсын хєдєлмєрийн баатар, ардын жvжигчин, зууны манлай дуурийн дуучин, профессор), Сэнгийн Эрдэнэ (Монгол Улсын тєрийн соёрхолт, Ардын уран зохиолч), Батын Нямаа (Д. Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч), Намжилын Даваажав (Монгол Улсын гавьяат багш), Пунцагнамжилын Дуламсvрэн (Монгол Улсын гавьяат багш), Жамьянгийн Тємєрмуна (Монгол Улсын гавьяат багш), Жавзмаагийн Доржханд (Монгол Улсын хєдєлмєрийн баатар, улсын хошой аварга саальчин), Сангын Аюуш (Монгол Улсын хєдєлмєрийн баатар, улсын хошой аварга саальчин), Найданжавын Цэвэлмаа (Дэлхийн Ардчилсан Эмэгтэйчvvдийн Холбооны YI их хурлын тєлєєлєгч, тус холбооны тэргvvлэгч гишvvн, Сvхбаатарын одонт саальчин), Цэндийн Дамдин (Монгол Улсын гавьяат тамирчин, Олимпийн мєнгєн медальт, самбо барилдааны дэлхийн хошой аварга, улсын начин, МVОХ-ны дэд ерєнхийлєгч), Нямын Ширмэндугар (Монгол Улсын гавьяат тээвэрчин), Сэдэдийн Цэнд (Монгол Улсын гавьяат нэгдэлчин, улсын хошой аварга малчин) гээд олон арван алдартан гавьяатнууд нутаг нугынхаа бахархал, нэрийн хуудас нь болсоор байна.
Энд “Могойн бичигт хад” (13-р зууны vеийн бєє мєргєлийн бичиг), “Мянган цэргийн булш” (13-р зуун), “Хадат толгойн булш” (14-15-р зуун), “Их хуралдайн гэрэлт хєшєє” (2003 он) зэрэг тvvх соёлын дурсгалт газар олон бий. Манай сум тvvхийнхээ аль ч vед ойр зэргэлдээ бvс нутгийнхаа хєгжлийн тєв нь болж байсан, одоо ч энэ нь хэвээрээ байгаа юм. Биндэрчvvд бид их эзэн Чингис хааныхаа гал голомт, Их Монгол Улсаа байгуулан, хаанд єргємжлєгдсєн Тулгар тєрийн тоонот нутгийн газар шороон дээр мэндэлж, тэр л ариун дагшин нутаг оронд нь ажиллаж амьдарч байгаагаараа бусдаас илvv бахархаж, сvvн далайн орноо дэлхийд алдаршуулах эрмэлзэл тєгс буй бєлгєє.
http://www.khentii-binder.mn/